Бөхчүүдийн онигоо
2012-12-18,01:47
Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан М.Баяржавхлан нар Кувейт улсад уригджээ. Хоёр бөхийн биеийн чац 195 см бөгөөд ёслолын vеэр арабууд тэднийг "Хоёр өндөр" хэмээн дуудаж байлаа. -Хөөе Ганбаа! Эд нар яагаад "хоёр өндөр" гээд "цоллоод" байна? -Харин тийм ээ, Жавхаа ах аа! Арабууд Америкийн "Хоёр өндрийг" яалаа? Болгоомжтой л байна шvv.
Дархан аварга Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн наадамд барилдаад буцаж явж байгаад замдаа төөрч гэнэ. Тэгээд нэг хоньч хvvтэй тааралдаад зам асуухаар уулзажээ. Хvv: Аймгийн наадамд ямар бөх тvрvvлэв гэж асуужээ Бат-Эрдэнэ: Бат-Эрдэнэ гэж хvн тvрvvллээ гэжээ. Хvv хариуд нь "Цовоо л хvv юм даа" гэж хэлсэн гэдэг.
Улсын заан Тулгаа нэг нутгийнхаа Гонгоо гэдэг алдартай бөхийн тухай "Эгнэшгvй хvчтэй Гонгоо гуай залуудаа шинээр хийсэн 12 эсгийг ус нь хатаагvй байхад давхарлаж vvрээд явдаг байсан гэдэг. Тvvнийг босоход гутлын ул нь ханзраад vлдсэн байдаг. Одоо "УАЗ-469"-д устай 12 эсгий ачвал дугуй нь тэсэхгvй дээ" хэмээн урлагтай нь аргагvй ярьсан гэдэг
Цэнд-Аюуш заан Гачууртад хаданд явж байтал нэг бурхи өдрийнхөө идшинд гарчихсан хошгирч байна гэнэ. Тарваганы маханд нугасгvй мань хvн ойртож очвол буутай буугvй аргалж болмоор санагдаҗ. Тэгээд цагаан дотуур өмдөө тайлж даллаад нэлээд дөхөж явтал гэнэт машины дуу гарахаар нь эргээд хартал яах аргагvй машин ирж явна гэнэ. Заан сандрахдаа өмдөө өмсөхтэй манатай нэг километр орчим гvйсээр бартаатай газар нуугджээ. Мань эр зугтаж явахдаа машины бvхээгт улаан хувцастай хvvхэн сунаж унатлаа инээж байхыг харсан гэдэг.
"Хөнхөр" хэмээх Гомбодорж заан нэг удаа атан тэмээг урдаас нь хvчтэй нударч суулгаад хvvдээ "Миний хvv орсон бууртай тааралдвал өмнөөс нь ингээд нударчихаж байгаарай. Тэмээ гэдэг амьтан чинь хvчтэй нударчихад л нулимс нь гоожоод хvзvv нь гилжийгээд явчихдаг юм" хэмээн захижээ.
Улсын заан Батзориг нутагтаа очоод нэг шөнө ахынхаа машиныг унаад найз нартайгаа дарвиж л дээ. Маргааш өглөө ах нь машинаа асаах гэтэл асдаггүй гэнэ. Ах нь уурлаад Батзоригийг машин асаа гэжээ. Батзориг дүү Ганболдыгоо "эрэмбэдэж" л дээ. гэтэл Ганболд нь асдаггүй ээ гэсээр орж ирж гэнэ. Ахаасаа эмээсэн заан нилээд сандарч" уг нь зүгээр л байсан юмсан. Хөөе, дугуй нь зүгээр биз" гэсэн гэнэ.
Ж.Мөнхбат аварга ид байхдаа улсын баяр наадамд Булганы “дүүгүүр” хэмээх Д.Гомбосүрэнг 2-3 удаа амлаад хаячихсан гэдэг юм. Хамгийн сүүлд гэхэд 1965 онд ардын хувьсгалын 44 жилийн ойгоор 6-гийн даваанд начинг амлаж хаяяихаад тахимаа авсан чинь “чамайг салам зодно доо” гээд тахимаа өгч дээ. Тэгтэл тэр жилийн наадамдаа аварга мөн л түрүүлж нөгөө ална зодно гээд байсан Д.Гомбосүрэн начин жаахан халчихсан Ж.Мөнхбат аваргыг татаж үнсэн баяр хүргээд: “ийм сайхан амьтныг хаана нь зодох билээ” гээд: “өвгөнийгөө уучил, уучил!” гэж байсан гэдэг. Бөх хүн гэж ийм .талбиун сайхан улсуудыг хэлдэг аж.
Ж.Мөнхбат аваргыг ид аархаж омголон явах үед нь хөлөө өргөхөд машин зогсдог байж, хариад ирэхийн цагт… хөлөөрөө биш бүхэл биеэрээ хаагаад ч дайраад алчих дөхөх юм гэж гутрангүй өгүүлдэгсэн.
Ж.Мөнхбат аварга ид байхдаа өвлийн хүйтэнд пальтоныхоо энгэр заамыг товчлохгүй задгай явдаг байжээ. Аварга та яаж явнаа гэхэд өөдөөс нь бяр амтагдаад, гудамж нарийсаад байх юм чинь гэж хариулсан гэдэг.
Бид Мөнгөнморьт суманд 1993 онд “Хэлтгий заяа” киноны зураг авах гээд бөөн ажилтай байлаа даа. Гай газар доороос гэгчээр хошуу ноёны дүрд тоглосон дархан аварга Ж.Мөнхбат гуай нүхэнд унаж мөрөө гэмтээж Багануурын эмнэлэгт хүргэгдэж, тэндхийн эмч сувилагч нар татаж оруулах гэсэн боловч бүгдийг тийрээд ойртуулаагүй ба эмч нар арга ядахдаа наркозонд оруулж, мөрийг нь оруулж бидэнд илгээсэн билээ. Тийн хошуу ноёны дүрийг кино дэлгэцнээ амжилттай бүтээсэн дархан аварга буюу.
Баянгол ресторанд 1998 оны 12-р сарын 24-ндулсын, арслан Д.Мөнх-Эрдэнийн гавъяат тамирчны цайллага болоход Д.Дамдин аварга гэр бүлийн хүнтэйгээ орж ирэхүйд улсын арслан Б.Ганбаатар тосон очиж мэндлээд: Аварга өнгөтэй орж ирээд, харин гарахдаа өнгөө алдчих юм гэж байв. Үүний урьд Д.Дамдин аварга Б.Бат-Эрдэнийн хөдөлмөрийн баатрын цайллаган дээр нэлээн больчихсон хүнээр сугадуулчихсан гарч байсан юм л даа. Ер нь бөхчүүд барилддаг болоод ихэд гүйлгүү, цэцэн цэлмэг үгтэй хүмүүс л дээ.
Энэхүү тэмдэглэлийг тэрлэгч миний бие Д.Дамдин аваргатай 1995 оны 3-р сарын 26-ны ням гаригт гэртээ хэдэн хором хуучилснаа цааснаа буулгахуйд: -Та Мижээ арсланг наадамд олон жил хаяж дээ? -Тийм ээ, найм, ес гэдэг байх. -Энэ Мижээ чинь одоогийнх шиг ийм хорчгор хөх өвгөн байгаагүй юмаа. Арал бяр ихтэй, гоолиг биетэй баруун хөлөө өгдөг аймаар “амьтан” байсан даа. -Танд дэгээгээ хийж чаддаггүй байсан гэлүү? -Би орохдоо хоёр өвдгөө хавчиж ороод суга татаад өргөчихдөг байсан юм гэж билээ. Мижиддорж ер нь “хөөний” хүн шүү дээ. Нэг удаа надтай барилдах гэж гарч ирэхдээ “Дамдин гэж бөөн аюул” гэж дуу алдаж билээ. Их сонин сэтгэл зүйтэй алиа хошин хүн шүү. Надад хэд унаагүй бол бас турүүлчих боломжтой л байсан бөх өө гэсэн юм.
Улсын арслан У.Мижиддорж, Д.Дамдин аваргад улсын наадамд олон унаад гаршчихсан бөх гэдэг. Улсын засуул Ш.Лүгдэв агсны хуучилснаар “Дамдин аварга нэлээ харимагдуу болсон хойноо 1974 онд 53 жилийн ойгоор 6-гийн даваанд арслан У.Мижээгээ амлаад орхиж дээ”. Улсын арслан, Ш.Лүгдэв авгайгаар засуулаад дэвж байхдаа “Би энэ муу Дамдинг хаяна, олон жил ч уналаа, хаячихаад цээжин дээр нь нидрээд шороо пурхийлгэнэ. Одоо нэг хаях цаг ирлээ, та миний шуудаг, элэг бүсийг хуруу байтугай хумс ч орохооргүй чангалаад орхиорой, дор нь пурхийлгэчихээд тугаа тойръё” гээд данхалзаж байна гэнэ. Ш.Лүгдэв авгай бодохдоо олон жил нухлуулсан юм даа. Одоо ээлж нь ирж гэж сэтгэл өег бодож зогсчээ. Гэтэл аварга ид үеийн шигээ нөгөө аваргыг дор нь пурхийлгэнэ гэсэн арсланг хоромхон давжээ. Тэгж пурхийхээ мэдсэн юм бол урьд нь тэгж сүр бадруулаад яанаа. Бөх бөхөө гаршуулна гэдэг энэ байх даа гэж хуучилсан сан.
1997 оны цагаан сарын битүүний барилдаан хөл хөдөлгөөн ихтэй үзэгчдээр дүүрэн, зочдын гол суудалд Монгол улсын хуучин, шинэ Ерөнхийлөгчид, УИХ-ын дарга нар суудлаа эзэлсэн байлаа. Гэтэл дархан аварга Д.Дамдин гуай эрхэм дарга нарыг суудлаас нь босгож, гар барилан нэлээн сандаргаж хамгаалалтын залуусыг хүнд байдалд оруулав бололтой. Тэд нар аваргыг яаж ч чадахгүй “аварга дэвжээн дээрээ ёстой томовч чадлаа даа” гэлцсэн гэдэг.
Д.Дамдин гуайг та аварга хүн байж айлын хэц олсыг тасдаад зодогныхоо элэг бүсийг хийчих юм. Наадах чинь бөхийн ёс жаягт таарч байгаа юм уу аваргаа гэж улсын арслан Л.Сосорбарам шүүмжлэх, сургамжлах аястай өгүүлэхэд: Дамдин аварга огт тоосон шинжгүйгээр үл барам “за, за би айлын олс хэцээр элэг бүс хийлээ ч, улсад тав түрүүлж, тав үзүүрлээд орхив… харин чи бөхийн ёс жаягаа бариад хэд түрүүлж, хэд үзүүрлээдхэв” гэж арслангийн амыг таглаж тас тас инээж суусан гэдэг.
МУ-ын начин А.Хатансайхан: Би Замын-Үүдэд хэсэг хугацаанд амьдарсан юм. Тэгээд нэг жижиг байшин босгочихоод байлаа. Тэр үед хотоос Ч.Батзориг заан очсон. Би тосоод гэртээ хүрэх замдаа “Найз нь нэг данагар байшин бариад, долоо хоног найрлалаа” гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирээд ортол Ч.Батзориг машинаас буудаггүй. Гараад очсон чинь “Хэзээ гэр лүүгээ явах вэ” гэж асууж байна. Үнэнээ хэлсэн чинь “Байшин гээд байсан, амбаар шив дээ” гэсэн юм. Дараа нь өөрөө давслаад, баяжуулаад тараачихсан байсан. “Хатнааг шинэ байшинд орж гэхээр гурван хивс аваад очсон чинь амбаар байна лээ. Тэгэхээр хивсээрээ бүтээчихээд ирлээ” гэж ярьсан байгаа юм.
Дархан аварга Ж.Мөнхбат баяр наадмын 3-ын даваанд нэгэн цэрэгтэй таарчээ. Мөнхбат аварга: кэвт кэвт гэжээ. Цэрэг дуулалгүй аваад хаячиж Аваргийг ирэхэд нь: За аварга яасан эрт уначихваа гэхэд Мөнхбат аварга: Хнн шал дүлий пиздутай таарчиж гэжээ
Дархан аварга Д.Дамдин хөдөөний айлд зочлоход бөхөө дээдэлдэг Монгол тvмний ёсоор гэрийн эзэн аваргад идээний дээдийг барьжээ. Аварга ч нэлээн халамцаж, хөлд орж буй хvvхдийг өвөр дээрээ суулган өхөөрдснөө -Сайн эр! Ёстой бөх болох хvv байна! -Аваргаа, наадах чинь охин шvv дээ -Сайн охин! Ёстой бөх төрvvлэх охин байна гэж магтжээ.
Гарьд Гантогтох хэсэг найз нарын хамт нэг кафе-д сууж байгаад нэг хүүхэнтэй /бөх сайн мэддэггүй/ танилцаж гэнэ. Өөрийгөө Гантогтох гэж танилцуулаад сууж байтал. Хамт явсан хүмүүс нь Гарьд-аа гэж дуудаа л ярихыг харсан нөгөө хүүхэн. Аанхаа түрүүн нэрээ худлаа хэлсэн байна даа гэжээ
Нүхт амралтын газар Гарьд Гантогтох, 3 бүдүүн хамтлагийн Учка нар хамт амарч байна гэнэ. Тэгээд салхинд байж гарч яваад Гантогтох гарьд Учка-г барьж аваад баахан ноолж гэнэ. нэг мэх хийчээл унах гэхээр нь татаж босгож өөр мэх хийгээл, гэх мэтээр 30 орчим минут ноолж, ноолж, зовоож зовоож хот орох гээд яваад өгч. Гэтэл тэр хоёрын ноцолдохыг нь харсан хамгаалагч залуу ирсэнээ. Учка-д - Сая таныг гарьд үзээд үзээд ёстой барсангүй шүү тийм ээ гэж ээ.
Даян аварга А.Сүхбат, Гарьд Б.Гантогтох нар чөлөөтийн бэлтгэлд гараад хоёулаа нэг амралтын газар байрлаад нилээд хэд хонож гэнэ. Гэтэл нэг өглөө Гантогтох гарьд босч ирээд энэ нэг "Бундан хамартай, бухан царай" таас өөр хүн харахгүй ямар уйтгартай байнаа гэж гэнэ. Тэгэхээр нь Сүхбат аварга яасан их доромжилдог нөхөр вэ, чамаас хариугаа авна даа гэх шүү юм бодоод өнгөрч. Тэгээд орой бэлтгэл хийж байгаад Сүхбат аварга оллоо оллоо гээд сунаж унаад байна гэнэ тэгээд "Цэцгэн хамартай, Цэрмаа царай"-т гэж гэнэ. хэхэ
Санжаа заан онигоонд өртөмтгий, өөрөө бусдыг даваатуулах талаар хувиа бусдад алдахгvй нэгэн. Сvхбаатар аймагт барилдахдаа а/з Л.Дашдаваа (у/н)-г шалан дээр чангахан унагаачихжээ. Тэгтэл Дашдаваагийн аав даншгийн начин, жvрвий хэмээх Лувсандорж гуай “Нvцгэн шалан дээр хvvхэд чанга хаяад, бяртай нь ганц чи юм уу” хэмээн загнажээ. Заан ихэд гэмшин “Дэвсгэрээс гарсныг мэдсэнгvй” хэмээн гvврэв. Тэгтэл Лувсандорж гуай хvvдээ хандан “Чи энэ дайны унаж сурахгvй юм бол яаж бөх болдог юм бэ” хэмээн загнасан гэдэг. Зөөлөн нь хатуугаа дийлдэг хорвоо юм даа.
Ханхар том Санжаа зааны аманд очоод өрөхдөө болж өгвөл эзгvй майхан шиг цээжин доогуур нь гvйгээд хаячих юм бодлоо. Гараа савлаад барихыг завдахад нь хоёр хөлд нь зөрж гvйгээд гутлын улаар шахам тэврээд өндийх гэтэл нуруун дээр өрөөсөн гараар алгадаад харуулдуулдаг байгаа…
Улсын начин Д.Гомбосvрэн арслан П.Дагвасvрэнтэй тамхилжээ. Арслан хөөргийг нь өвөртөлж орхиж. Хэсэг байж байгаад гуйхааар нь өгчихөж. Гэтэл начин "Чи өгөхгvй байх чинь яагаа вэ" гэжээ.
Бэлтгэлээс буухдаа У.Мижиддорж арслан чөмоданаа , барьчихаад "Энэ жил би тун сайн байгаа юмсан. Бэлтгэл ! ч сайн хийлээ. Гэтэл чемоданаа даахгvй шахам болчих юм, хаашaа юм бэ" гээд байж. Учир нь хоёр арслан ах арслангийнхаа чемоданд хэдэн тоосго даавуунд нандигнан боогоод хийчихсэн юмсанж. Арслан гэртээ I ирээд чемоданаа задалтал боодолтой хvндхэн юм байсанд авгай нь ихэд баярлан цагаан идээ байх нь гээд задалтал тоосго байжээ...
1976 оны наадамд хэсэг бөхчvvд Харзтайд бэлтгэлд гарав гэнэ. Арслан У.Мижиддорж өөрийн зураг сайн зурдаг хvvгээрээ цээж том, бөгс шувтан, шодон сvvлтэй, хамрын нvх том бор морийг бvдэрч байгаа, сvvл нь гозойж байгаа янз бvрээр зуруулж авч. Хvv нь тэр зургаа зурахдаа инээд алдаад байсан гэнэ.
за манай балжаа аварга ч бяртай байгаан байна даа. ганцхан займчиж хөдлөө л тавиулчиж байгаа харагдна. -за манай начингийн бэлтгэл жоохон дутуу байна уу даа хэдхэн займчаад хөдлөхөд нь л тавьчихаад байх юм. -манай заан бэлтгэл сайтай байна. хэд хэдэн удаа хүчтэй мурьж хөдөллөө, бүр огцом бяр гаргаж огшуулж татахад ч тавихгүй байна шүү.
Үндэсний баяр наадмын тавын даваа эхэлж байна. Бөхчүүл ам угтуулаа авцгаана. Зүүний дагуур магнайд нас хэвийж, харьж яваа ахмад бөх авсан ам угтуултайгаа найраа тохирсонгүй, сэтгэл дундуурхан... Засуулууд бөхийн цол дуудна. Баруун талын засуул: -Зүү-үүн талы-ын засуу-уул сонсоо-оо.... Зүүн талын засуул: -Юу- уу ч сонсдохгүй-ий байнаа-ээ, Найраагаа-аа дахиа-аад хийвэл хий-ийе-ээ...
Бөхийн тайлбарлагч: За, залуу бөх Батнасан ард нь гарлаа, мордлоо..., их л гомо /гоомой/ юм хийж байна даа гэжээ
Хэдэн бөх найзууд маань суугаал урд шөнийн үзсэн порно канугаа ярьжийсан 1 нь Монгол хэлдээр юмуу гээл асууж.. тэгсэн 1 нь - өө тэнд чинь тэгээд яриад сууж байх завтай хүн байдаггүй ийн.. гэжийнэ шүү хэххэхэ...
Хэсэг бөхчүүд цуглаад суучихсан порно үзэж байжээ. Кино дуусахад начин Намдаг "за даа бид нар ч хийх гэж зүгээр гурилддаг юм байна даа" гэв.
Хэсэг залуу бөхчүүд бэлтгэлийн дараа порно кино үзээд сууж байж. Нэг харсан арслан Бадамсэрээжид гуай ороод ирчихсэн зогсож байна гэнэ. Сандараад зурагтаа унтраатал арслан "алив саяны хоёрыг дахиул" гэжээ.
Улсын наадамд амлуулж үзээгүй арван нэгэн удаа түрүүлсэн бөх Б.Бат-Эрдэнэ аварга бол харин амлуулж үзээгүй арван нэгэн удаа нэг давсан бөх бол би.
Бичлэг тандагч